Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СОНСГОЛ: “Изинис эйрвэйз“ ХХК ХБ-наас авсан зээлээс 7.5 тэрбумаар бусад банк дахь зээлээ хааж, 1.7 тэрбум төгрөгийг бэлнээр гарган авчээ

Огноо
Унших
1 минут 11 секунд

EZNIS Airways on Twitter: "хугацаанд нэвтрүүлэх хөдөлгөөнийг зогсоосонтой  холбогдуулан “Изинис Эйрвэйз” ХХК ийн Улаанбаатар - Хонконг- Улаанбаатар  чиглэлийн хуваарьт нислэгүүд 3 дугаар сарын 2-ны өдөр хүртэл түр зогсож  буйг мэдэгдэж байна." / TwitterХөгжлийн банкны асуудлаарх Хянан шалгах түр хорооны сонсгол өнөөдөр /2023.01.20/ тав дахь өдрөө үргэлжилж байна. Сонсголоор "Изинис эйрвэйз" ХХК-ийн Хөгжлийн банкнаас авсан зээлийн асуудлыг хэлэлцэж байна. Тодруулбал, эл компани нь агаарын тээврийн үйл ажиллагааг өргөжүүлэх, үнэ тарифыг бууруулах замаар зорчигч урсгал, аялал жуулчлалыг хөгжүүлэх, экспорт, импортыг дэмжих төслийн санхүүжүүлэхээр Хөгжлийн банкнаас 2019 онд 22 тэрбум 915 сая төгрөгийн зээл авчээ.

Тус компани нь хоёр хувьцаа эзэмшигчтэй бөгөөд иргэн Т.Эрдэнэ 70 хувь, иргэн Э.Золзаяа 30 хувийг тус тус эзэмшдэг байна. Шинжээчийн дүгнэлтээр, ХБ-наас авсан нийт зээлийн санхүүжилтээс 7.5 тэрбум төгрөгөөр бусад банк дахь зээлийг хаажээ. Мөн 1.7 тэрбум төгрөгийг бэлнээр дансаар авсан байна. Зориулалт бусаар зарцуулан гэх шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй гэх байр суурийг компанийн хувьцаа эзэмшигчдийн зүгээс илэрхийллээ.

Х.Баттулга зөвлөх Ц.Ууганбаяраараа 100 мянган айлын орон сууц бариулахаар 2007 оноос хойш буюу 17 НАСТАЙ байхаас нь БЭЛДЭЖ ЭХЭЛСЭН ҮҮ
Х.Баттулга зөвлөх Ц.Ууганбаяраараа 100 мянган айлын орон сууц бариулахаар 2007 оноос хойш буюу 17 НАСТАЙ байхаас нь БЭЛДЭЖ ЭХЭЛСЭН ҮҮ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд