Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СОНСГОЛ: “Үхэр авна“ гэж 1.7 тэрбум төгрөг шилжүүлсэн боловч 192 сая төгрөгтэй дүйцэхүйц үхэр нийлүүлжээ 

Огноо
Унших
1 минут 10 секунд

Хөгжлийн банкны асуудлаарх Хянан шалгах түр хорооны сонсгол өнөөдөр /2023.01.20/ тав дахь өдрөө үргэлжилж байна. Сонсголоор "Сэлэнгийн Грейфорд" ХХК-ийн Хөгжлийн банкнаас авсан зээлийн асуудлыг хэлэлцэж байна. Тодруулбал, эл компани нь мах бэлтгэлийн кластерийн хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийн хүрээнд 2018 онд Хөгжлийн банкнаас 4.1 тэрбум төгрөгийн зээл авчээ.

Шинжээчийн танилцуулсан дүгнэлтээр, "Сэлэнгийн Грейфорд" ХХК нь нийт санхүүжилтээс "Эрээн бухт" ХХК руу үнээ, өсвөр үхэр утгатайгаар 1.7 тэрбум төгрөгийг шилжүүлжээ. Ингэхдээ 2500 өсвөр насны үхэр, монгол үнээ 400 толгойг худалдан авна гэж хөрөнгө оруулалтын төсөвтөө оруулжээ. 2022 онд очиж шалгахасан Ажлын хэсгийн мэдээллээр 197 үхэр байна. Иймд "Эрээн бухт" ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй гэж шинжээч үзлээ. Газар дээрх шалгалтаар 197 үхрийн үнэлгээ ойролцоогоор 192 сая төгрөг гэлээ.

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар: АИ-92 бол приус унаад ажил хөөцөлддөг ажилгүй нөхдүүдийн хэрэглээ
УИХ-ын гишүүн Ц.Анандбазар: АИ-92 бол приус унаад ажил хөөцөлддөг ажилгүй нөхдүүдийн хэрэглээ
 
Н.Батсуурь: Хүүхэд байгаа нь үнэн. Гэхдээ нэг удаагийн тэтгэмжээр хаасан. Харлуулах зорилготой ХУДАЛ мэдээлэл байна. Надтай өөрөө холбогдоогүй