Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СОНСГОЛ: “Хөтөл“ ХХК-ийн ХБ-ны эх үүсвэрээр тоног төхөөрөмж авахаар шилжүүлсэн гэх 21 сая ам.долларын баримт “УСТГАГДЖЭЭ“

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 47 секунд

Хөгжлийн банкны сонсгол гурав дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна. "Хөтөл" ХХК-ийн Хөгжлийн банкнаас авсан зээлийн асуудлыг хэлэлцлээ. Эл компани нь цементийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийн хүрээнд Хөгжлийн банкнаас 2012 онд 61.2 сая ам.долларын зээлийг гуван удаагийн олголтоор авсан байна. Зээл авах үед тус компанийн Г.Энхбаяр 50 хувийг, Р.Мөнхтуул 30 хувийг эзэмшиж байсан байна. "Хөтөл" ХХК нь анх "Бейзмент" ХХК нэртэйгээр байгуулагдаж байсан бөгөөд үүсгэн байгуулагч нь 2008 онд Р.Мөнхтуул гэдэг нь холбогдох баримтуудаар тогтоогдож байгаа аж. Ингэхдээ Р.Мөнхтуул нь "Кью Эс Си" ХХК-ийн дэд захирал Р.Мөнхжаргалын дүү байна.

Зээл зарцуулалтын талаар шинжээч танилцуулахдаа "5.5 сая ам.долларыг "Бейзмент" ХХК-ийн Улаанбаатар хотын банк дахь дансанд шилжүүлэн авч, тус банк дахь бизнесийн зээлийн хаасан байна.

Мөн 21.6 сая ам.долларыг "Бейзмент" ХХК-ийн Улаанбаатар хотын банк дахь тоот дансаар "тоног төхөөрөмжийн төлбөрт" нэртэйгээр шилжүүлсэн. 2012 оны аравдугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотын банк дахь дансанд "Цемент шохой" ХК-иас гадаад гуйвуулгын утгаар шилжүүлсэн гэх тайлбар мэдээг Худалдаа хөгжлийн банкнаас ирүүлсэн боловч Улаанбаатар хотын банк нь тус банктай 2021 онд нэгдсэнтэй холбоотойгоор гүйлгээний цахим баримтыг гаргаж өгөх боломжгүй гэх мэдээллийг ирүүлсэн.

Гэтэл архивын баримтыг гаргуулан явуулах хүсэлтийг эл банканд хүргүүлсэн боловч Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын 2021 оны тоот тушаалаар "Баримтын хадгалах хугацаа дууссан тул устгасан" гэсэн.

Гурав дахь олголт буюу 34 сая ам.долларыг 2012 оны аравдугаар сарын 19-ны өдөр "Бейзмент" ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь тоот дансанд зээл хаах зориулалтаар шилжүүлэх төлбөрийн даалгаварын хүсэлтийг ирүүлсний дагуу Хөгжлийн банкнаас Монголбанк дахь харилцах дансанд шилжүүлжээ. Эл данс нь Худалдаа хөгжлийн банк дахь "Кью Эс Си" ХХК-ийн нэр дээрх харилцах данс байсан.

Дүгнэхэд, "Цемент шохой" ХК-ийн тоног төхөөрөмж авахаар шилжүүлсэн гэх гадаад гуйвуулгын баримтаар нотлогдохгүй байна. 5.6 сая ам.долларыг "Бейзмент" ХХК-ийн бизнесийн зээлийг хаасан" гэлээ.

Х.Нямбаатар: Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг яллагдагчаар татсан гэх мэдээлэл байна
Х.Нямбаатар: Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг яллагдагчаар татсан гэх мэдээлэл байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.