"Эрдэнэс Тавантолгой" ХК-иас улс хооронд байнгын ачаа тээвэрлэх С зөвшөөрлийн талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат дараах зүйлийг хэллээ. Тэрбээр,
"Монгол Улсын засгийн газрын 362 дугаар тогтоолоор нүүрсийг хил үнээр борлуулах, бангын ачаа тээврийн С зөвшөөрлийг олгох эрхийг олборлолтын үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдэд өгч байгаа. Үүнийг өмнө нь АТҮТ-өөс олгодог байсан бол шинэ оноос эхлээд уул, уурхайн олборлолт хийж буй компаниудад олгох шийдвэр гарсан учраас С зөвшөөрлийг "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас олгохоор ЗТХЯ, АТҮТ-өөс шийдвэрлэсэн.
Бид энэ оноос эхлээд нүүрсээ биржийн журмаар, хил үнээр борлуулна. Цахимаар ил тод, нээлттэй арилжаалахаар бэлтгэл ажлаа хангаад байна. Үүний хүрээнд УУХҮ-ийн сайдаар ахлуулсан УУХҮЯ, Хөрөнгийн бирж, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хамтарсан ажлын хэсэг ажиллаж байна. Ирэх хоёрдугаар сараас эхлэн нүүрсийг хил үнээр борлуулна.
Монгол Улс, БНХАУ хооронд олон улсын тээвэр хийх автомашины С зөвшөөрлийг олгодог. Энэ оны нэгдүгээр сарын 15 хүртэл хуучин С зөвшөөрөл буюу өнгөрсөн оны зөвшөөрлөөрөө явж байгаа. Нэгдүгээр сарын 15-наас хойш "Эрдэнэс Тавантолгой" ХК-д ногдсон хэмжээгээр компаниудад хэрхэн С зөвшөөрөл олгох вэ гэдэг талаар мэдээлэл өгье.
Эхний ээлжид хил үнээр нүүрсийг худалдан борлуулдаг нүүрсний тээвэрлэлт хийх аж ахуйн нэгжүүдийг ерөнхий гэрээний журмаар нээлттэй, ил тод сонгон шалгаруулах байдлаар Төрийн худалдан авах агентлагаар тээврийн тендерийн сонголт шалгаруулалт зарласан. Үүнийг дүгнэж нэгдүгээр сарын 18-нд нээж, гэрээ нь 20-ноос эхлэн байгуулагдана. Энэ хүрээнд бид тендерт шалгарсан аж ахуйн нэгжүүддээ нэг номерт энэ оны шинэ С зөвшөөрлийг олгоно.
Хоёрдугаарт, өнгөрсөн онд борлуулсан Цагаан хадан дээр ам нөхцлөөр зараад, худалдан авагчийн авсан нүүрс нь цагаан хадан дээр овоорсон байгаа. Уг нүүрсийг энэ ондоо багтаан хилээр гаргана. Үүнтэй холбоотойгоор Цагаан хад дээр ам нөхлцөөр зарсан, худалдан авагчийн 2.7 сая тонн нүүрсийг гаргах С зөвшөөрлийг олгоно.
Дараагийн асуудал бол, Ирүүлсэн хүсэлтийн тоо олговол зохих зөвшөөрлийн тооноос давсан тул хүсэлт ирүүлсэн аж ахуйн нэгжүүдэд яг ижил зарчмаар С зөвшөөрлийг шударга хуваарилна. Олон нийтийн хяналт тавих байдлаар С зөвшөөрлийг бид өнөөдрөөс "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн вэб сайтад бүрэн байршуулж байна. Тэндээс ямар аж ахуйн нэгжүүдэд С зөвшөөрөл олгосон бэ гэдгийг харахад нээлттэй байгаа.
Ерөнхийдөө 2023 оны нэгдүгээр улиралд Монгол Улсын хэмжээнд нийтдээ 7800 С зөвшөөрөл олгогдоно. Үүнээс 60 хувь буюу 4680 С зөвшөөрөл "Эрдэнэс Тавантолгой" ХК-д ноогдож байгаа. Энэ бол ЗТХЯ болон АТҮТ-өөс олгосон. Үүнээс 4780 С зөвшөөрлийг "ЭТТ" ХК вэб сайтдаа тавина. Үүнийг ямар байдлаар олгох вэ гэвэл,
Боомтын үндэсний сэргэлтийн хорооноос баталсан битүүмжлэгдсэн тээврийн хэрэгсэлд хүсэлтээ гаргасан 10941 аж ахуйн нэгж байна. АТҮТ-ийн тээврийн нэгдсэн систем дээр "Эрдэнэс Тавантолгой" компани дээр хүсэлт ирүүлсэн 10296 хүсэлт байна. Энэ хоёрыг нягталж үзээд, 7904 аж ахуйн нэгж нь тээврийн нэгдсэн системд хүсэлт ирүүлсэн. Үүнээс зөрүү гарч байгаа юм. Бид 7904 хүсэлтээс бодитоор олгох нь 4680 С зөвшөөрөл олгоно. Үүнийг хэрхэн олгох вэ гэвэл хоёрдугаар сарын 01-нээс нүүрсээ биржээр арилжаална, хил нөхцлөөр зарна. Үүнтэй холбогдуулан бид 1698 С зөвшөөрлийг Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарлагдсан тендерээс шалгарсан аж ахуйн нэгжүүддээ олгоно.
Үлдсэн 2982 С зөвшөөрлийг Цагаан хаданд байгаа худалдан авагчийн авсан нүүрсийг хилээр гаргахтай холбогдуулан С зөвшөөрлийг хувь тэнцүүлэн тээврийн компаниудад олгоно.
Мөн шаардлага хангасан 7904 хүсэлтээс,
- Терминал нөхцлөөр 306
- Өргөтгөсөн 84
- Чингэлэг тээвэр 6485
- Тэвштэй 1029 хүсэлт ирсэн. Үүнээс "ЭТТ" ХК 4680-д нь С зөвшөөрөл олгоно. 1698 С зөвшөөрлийг хил нөхцлөөр буюу биржээр арилжаалах байдлаар олгоно. Үлдсэнийг нь Цагаан хадан дээр худалдан авагчийн авсан нүүрсэнд зориулж олгоно. Бүх мэдээллийг вэбсайтад ил тод байрлуулна" гэлээ.