Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Батдөл: Би хөнгөн гэмт хэрэг үйлдсэн учир хоригдмооргүй байна. Ард түмэн намайг сошиалаар яллаж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 12 секунд

УБТЗ-ын Тээвэр зохицуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг цагдан хорих эсэхийг Баянгол дүүргийн шүүхэд хэлэлцэж, түүнийг нэг сар цагдан хорих шийдвэр гаргасан. Цагдан хорионы шүүх хурлын үеэр С.Батдөл нь "Би 3-13 насны 4 хүүхэдтэй. Эхнэр эмнэлэгт хэвтсэн. Хүүхэд харах хүнгүй учраас цагдан хоригдмооргүй байна. Би хөнгөн гэмт хэрэг үйлдсэн... Хорихгүйгээр шийдэх боломжтой, Ард түмэн намайг сошиалаар яллаж байна. Миний охин 13 настай. Сүүлийн 4 өдөр бүлцийтлээ уйллаа. Охиныхоо сэтгэл зүйд маш их санаа зовж байна. Ангийнхан нь хүүхдүүд группуудээсээ хассан байна лээ" гэжээ.

Сануулахад, Энэ сарын 5-6-нд шилжих шөнө ЭЦГ-аас С.Батдөлийн гэр болон хамаарал бүхий этгээдийн гэрт нэгжлэг хийж, 7.3 тэрбум төгрөг бэлнээр, 4 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг үндэслэлгүйгээр авсан байж болзошгүй хэмээн хураан шалгаж буй байгаа юм.

БНХАУ-аас авах 100 автобусыг хил нэвтрүүлэхээр бэлдэж байна
БНХАУ-аас авах 100 автобусыг хил нэвтрүүлэхээр бэлдэж байна
 
Улсын арслан Маамын Лхагва агсныг аварга цолтны амжилтыг үзүүлсэн их хүчтэн болохыг батламжиллаа
Улсын арслан Маамын Лхагва агсныг аварга цолтны амжилтыг үзүүлсэн их хүчтэн болохыг батламжиллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.