Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОДРУУЛГА: Зөвлөлдөх санал асуулгын зөвлөлийн бүрэлдэхүүнд багтах 11 хүний нэрсийг сонгон шалгаруулжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 46 секунд

Зөвлөлдөх санал асуулгын зөвлөлийн бүрэлдэхүүний нэрс тодорсон эсэх талаар УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс тодрууллаа.

-Өнгөрсөн баасан гарагт Зөвлөлдөх санал асуулга явуулах зөвлөлийн бүрэлдэхүүний гишүүдэд нэр дэвшигчдийн жагсаалтыг гаргасан. 5-11 гишүүнтэй байх ёстой гэж үзэж байгаа. Сонгон шалгаруулалт явагдсан уу?

-Өнгөрсөн сарын 23-30-ны хооронд улсын хэмжээнд сонгон шалгаруулалтын зар явагдсан. Нийт 162 хүний нэр ирснээс 29 хүнийг баримт бичиг дутуу гэх тодорхой шалтгаанаар бүртгээгүй. 133 хүнийг бүртгэсэн. Үүнээс 11 хүнийг сонгон шалгаруулж, УИХ-д өргөн барихаар тогтсон.

-Нэрсийн талаар мэдээлэл өгвөл?

-Шинжлэх ухааны академийн академич Г.Чулуунбаатар, МҮЭ-ийн Ерөнхийлөгч С.Эрдэнэбат, Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны Гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, хуульч О.Мөнхсайхан гэх мэт 11 хүний нэрийг бэлтгээд УИХ-д өргөн барьж байна. Маргааш ТББХ-ны хуралдаанаар хэлэлцээд, пүрэв гарагийн чуулганаар хэлэлцээд батлагдах болов уу.

-Нэрс тодорхой боллоо. Цаашид ямар ажлууд хийгдэх вэ?

-Нэгдүгээрт, Зөвлөлдөх санал асуулгыг хоёрдугаар сарын дундуур зохион байгуулна. Хуулийн дагуу хоёр үе шаттай зохион байгуулна. Гол нь сэдэв боловсруулах маш чухал ажилтай. Пүрэв гарагийн чуулганаар нэрс нь батлагдвал ажилдаа ороод явах байх. Сэдэв боловсруулсаны дараа УИХ батална.

Цэргийн бүртгэлд бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлж, гурван сувгаар хүсэлтээ өгөх боломжтой
Цэргийн бүртгэлд бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлж, гурван сувгаар хүсэлтээ өгөх боломжтой
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.