Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Засгийн газрын ээлжит хуралдаанаар УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдалыг үүрэгт ажлаас нь чөлөөлнө

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 19 секунд

Өнгөрөгч баасан гарагт МАН-ын бага хурал цахимаар болж, орон тооны 2, орон тооны бус 2 нарийн бичгийн даргыг шинээр томилсон билээ. Тодруулбал, намын орон тооны нарийн бичгийн даргаар Ерөнхий сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга А.Ариунзаяаг Сургалт судалгаа хариуцсан орон тооны нарийн бичгийн даргаар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд асан О.Батнайрамдалыг Гадаад харилцаа хариуцсан орон тооны нарийн бичгийн даргаар томилж, харин МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар нарыг орон тооны бус нарийн бичгийн даргаар томилоод буй.

Тэгвэл маргаашийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдалыг салбар яамны үүрэгт ажлаас нь чөлөөлөх юм байна.

Ташрамд сануулахад, Ерөнхий сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны даргаар ажиллаж байсан А.Ариунзаяа өчигдөр ажлаа өгч, түүний оронд Хэнтий аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчээр ажиллаж байсан Д.Амгаланбаатар Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр томилогдсон билээ.

Хоригдлуудын хөдөлмөрийн хөлсийг олголгүй хохирол учруулсан нягтлан бодогчид холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ
Хоригдлуудын хөдөлмөрийн хөлсийг олголгүй хохирол учруулсан нягтлан бодогчид холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ
 
С.Энхболд: П.Батчулуун эмч маш олон гэр бүлд амьдрал бэлэглэсэн. Тангарагтаа үнэнч энэ хүн цаашид хэдэн арван гэр бүлд элэг бүтэн амьдрал бэлэглэх байсан бол