Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МАН-ын Бага хурлыг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан даргалж, нийт 7 асуудал хэлэлцэж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 0 секунд

Монгол Ардын намын Бага хурлын II хуралдаан эхэлж, Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал энэ удаагийн хуралдааны дарга, орлогч дарга нарыг танилцууллаа.

Хуралдааны даргаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, орлогч даргаар Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга А.Янжмаа нарыг сонгож батлав. Хуралдаан даргалагч, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн танилцуулснаар Монгол Ардын намын Бага хурлын II хуралдаанаар долоон асуудал хэлэлцэхээр боллоо.

Тодруулбал, Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учралын улс төрийн илтгэл, намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар, Ерөнхий сайд Г.Занданшатар нарын мэдээллийг сонсох, мөн “Гишүүн төвтэй нам 4-E стратеги”-ийг батлах зэрэг асуудлыг хэлэлцэх юм.

Дараа нь Удирдах зөвлөлийн дэргэд ажиллаж буй бодлогын 11 хорооны салбар хуралдаануудыг зохион байгуулна.

БЗД-ийн АН 1000 гаруй гишүүний хамт сар шинийн золголтоо өргөн дэлгэр зохион байгууллаа
БЗД-ийн АН 1000 гаруй гишүүний хамт сар шинийн золголтоо өргөн дэлгэр зохион байгууллаа
 
Технологийн дэвшил, ногоон хөгжлийн шийдэл зэрэг агуулгаар хамтын ажиллагааг баяжуулахад санал нэгдлээ
Технологийн дэвшил, ногоон хөгжлийн шийдэл зэрэг агуулгаар хамтын ажиллагааг баяжуулахад санал нэгдлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.