Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээллийнхээ төгсгөлд дараах зүйлийг хэллээ. Тодруулбал,
"Би гадаа жагсаж байгаа, шаардлага тавьж байгаа хүмүүстээ санаа зовниж байна. Яагаад гэвэл эдгээр хүмүүс маань өнөөдөр шаардлагын хариу сонсох байх гэсэн байр суурьтай байгаа. Өчигдөр жагсагчдын төлөөлөлтэй уулзахад "Бид шаардлагынхаа хариуг сонсвол эрүүл мэндээрээ хохирох шаардлага байхгүй" гэдгийг хэлж байсан.
ХЗДХ-ийн яамнаас жагсаал цуглааны үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээ нь нэг л үндсэн зарчимтай. Энэ бол хүний эрх. Хүний эрхэнд нэг ч халдахгүй, иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхэнд ямагт хүндэтгэлтэй хандана. Хүч хэрэглэхгүй, жагсаал цуглааныг албадан тараахгүй гэдэг байр суурин дээрээ ямагт зогсож байгаа.
Тиймээс цагдаагийн байгууллагын алба хаагчид маань 24 цагаар ажиллаж, жагсагчдын эрүүл мэнд, амь насанд халдах вий гэх үүднээс ажиллаж байгаа" гэсэн юм.