Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нүүрсний хулгайд холбогдсон хүмүүсийн нэрсийг хуулийн байгууллагаас ЗАРЛАХААР БОЛЛОО

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

Нүүрсний хэрэгтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө. Тэрбээр,

"Бид "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн бүх мэдээллүүдийг ил болгосон. Мөн өчигдөр жагсагчдын тавьж байгаа шаардлагын хүрээнд нүүрсний хулгайтай холбоотой шалгагдаж байгаа хүмүүсийн нэрийг зарлах ажлыг зохион байгуулъя гэсэн.

Дөнгөж сая орж ирэхийн өмнө мөрдөн шалгах баг ахалж байгаа хүмүүстэй холбогдлоо. Тун удахгүй өөрийнхөө хэвлэл мэдээллийн хэрэгслээрээ дамжуулан сэтгүүлчдэд зар өгч, өөрсдийн байранд мэдээлэл өгнө.

Бид өдөр шөнөгүй ажиллаж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учраас хэн нэг хүнийг хэлмэгдүүлж болохгүй. Бас ял завшуулж болохгүй тул тодруулах ажил байна. Шалгаж байгаа хүмүүсээс тайлбар мэдүүлэг авах ажиллагаа үргэлжилж байгаа учраас хугацаа ороод байна. Өнөөдөртөө багтаж зар мэдээлэл өгье" гэв.

Д.Амарбаясгалан: 40 их наяд төгрөг нүүрсний хулгайг тойрсон гэдэг нь ОР ҮНДЭСЛЭЛГҮЙ ТООЦООЛОЛ
Д.Амарбаясгалан: 40 их наяд төгрөг нүүрсний хулгайг тойрсон гэдэг нь ОР ҮНДЭСЛЭЛГҮЙ ТООЦООЛОЛ
 
Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо
Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.