ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ. Тэрбээр "Монгол Улсын Ерөнхий сайд өнгөрсөн дөрөвдүгээр сард "Монголчуудын алдсан боломж юу вэ" гэдгээр олон нийтэд хандаж, мэдээлэл хийж байсан. Тухайн үед "Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам 2008 онд эхлээд богино хугацаанд ашиглалтад орсон бол дотоодын нийт бүтээгдэхүүн өнөөдөр байгаагаас 1 дахин нэмэгдэх боломжтой байсан гэх мэдээллийг хийсэн. Өнөөдөр МУ-ын ДНБ 42 орчим их наяд төгрөгөөр эргэлдэж байна. Тэгвэл энэ боломж бидэнд 1 дахин илүүгээр ирэх байсан. Бид нэг дахин илүү амьдрах боломжтой байсан гэсэн мэдээллийг өгсөн.
Энэ нь 40 их наяд төгрөг нүүрсний хулгайг тойрсон гэдэг нь ор тас үндэслэлгүй тооцоолол гэдгийг Засгийн газрын зүгээс албан ёсны тоон мэдээллээр танилцуулж байна" гэлээ. Дэлгэрэнгүйг доорх линкээр үзнэ үү.