Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хайгуулын ажилд дрон, хиймэл дагуул, тоноглосон онгоц ашиглах боломжийг хайхаар 5.2 тэрбум төгрөгийг төсөвт суулгасан“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэрбээр "Ашигт малтмалын хайгуулын ажил манай яамны хамгийн том ажил. Эрдэнэс Тавантолгой, Эрдэнэт үйлдвэрийн хувьд удирдлага санхүүгийн хувьд манайд хамаатдаггүй. Зөвхөн бодлого нь манай яамд хамаатдаг. Ирээдүйн Эрдэнэтийг, Оюутолгойг, Эрдэнэс Тавантолгойг бий болгох, түүний араас хөөцөлдөх нь манай яамны нуруун дээр байгаа. Үүний хүрээнд хайгуулын ажилд шинэлэг технологийг ашиглахаар 5.2 тэрбум төгрөгийг ирэх оны төсөвт тавьсан. Эрэл хайгуул, судалгааны ажилд орчин үеийн техник технологи, дрон ашиглах, хиймэл дагуул ашиглах, тоноглосон онгоц ашиглах боломжийг хайж байна. Уламжлалт аргатай харьцуулсан байдлаар нөөц бололцоотой газрынхаа хүрээнд шинэ технологиудыг ашиглахаар ажиллаж байна" гэв.

ОБЕГ: Орхон голын мөс цөмөрч, суусан байсан Приус-20 маркийн автомашиныг гаргалаа
ОБЕГ: Орхон голын мөс цөмөрч, суусан байсан Приус-20 маркийн автомашиныг гаргалаа
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд