Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОБЕГ: Орхон голын мөс цөмөрч, суусан байсан Приус-20 маркийн автомашиныг гаргалаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Өвөрхангай аймгийн Хужирт сумын Бэрх багийн “Богчоор даваа” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 110 км-т, сумын төвөөс хойд зүгт 20 км-т/ Өвөрхангай аймгийн Хархорин сумаас Хужирт сумын чиглэлд зорчиж явсан суудлын автомашин голын мөсөнд цөмөрч суусан байжээ.

Энэ тухай дуудлагыг 2022.11.27-ны өдрийн 15:05 цагт хүлээн авсан ба тус аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн “Приус-20” загварын суудлын автомашин “Орхон” голын мөсөнд цөмөрч суусан байсныг татаж гаргасан байна.

Иймд иргэд та бүхэн хөдөө орон нутагт зорчихдоо тэр дундаа хөлдсөн гол, нуур гатлахдаа сонор сэрэмжтэй байж, аюулгүй замыг сонгохыг уриалж байна.

Ж.Ганбаатар: Ангарскад гарсан гал Монгол руу хийх дизель түлш, АИ92 бензиний нийлүүлэлтэд нөлөөлөхгүй
Ж.Ганбаатар: Ангарскад гарсан гал Монгол руу хийх дизель түлш, АИ92 бензиний нийлүүлэлтэд нөлөөлөхгүй
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд