Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хамт олонд түшиглэн сэргээн засах хандлага-удирдамж”-ийг олон нийтэд сурталчилан таниулах сургалт боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас “Хамт олонд түшиглэн сэргээн засах хандлага-удирдамж”-ийг олон нийтэд сурталчилан таниулах сургалтыг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн хурлын танхимд зохион байгууллаа. Сургалтад Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын менежер, нийгмийн ажилтан, багш нар хамрагдсан юм.

Сургалтыг нээж ХБХХЕГ-ын Захиргаа хамтын ажиллагаа хариуцсан дэд дарга Д.Ганболд үг хэлж, сургалтад амжилт хүслээ.

Сургалтаар Хамт олонд түшиглэн сэргээн засах хандлагын ерөнхий ойлголт, боловсрол матриц, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэтгэл зүйн онцлог, хөгжлийн бэрхшээлийн ойлголт /DET/ сургалт, тэгш хамруулан сургах арга зүй зэрэг сэдвийн хүрээнд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, АIFO олон улсын байгууллага, ТББ-ын төлөөллүүд илтгэл тавьж, мэдээлэл солилцов.

Тендерийн нээлт боллоо
Тендерийн нээлт боллоо
 
Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний 341 дүгээр ангид ажиллав
Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний 341 дүгээр ангид ажиллав
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.