Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор батлагдсан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээг төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийцүүлэн хэрэгжилтийг хангахаар хуулийн хугацаанд тендерийн урилгыг олон нийтэд зарлан 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 10:00 цагт хааж, 11:00 цагт тендерийн нээлтийг зохион байгууллаа.
Тендерийн нээлтэд үнэлгээний хорооны гишүүд, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагуудын төлөөлөлүүд оролцлоо.