Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хан-Уул дүүрэгт сургалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 51 секунд

ХБХХЕГ, Хан-Уул дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөл, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэстэй хамтран тус дүүргийн ажил олгогч байгууллага, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, нийгмийн ажилтнуудад 2022.03.23-ний өдөр сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг явууллаа.

Тус сургалтад ХБХХЕГ-ын хөгжил, хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд дарга Ц.Нямсүрэн, Бодлогын хэрэгжилтийн газрын дарга У.Сосорбурам, Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийн албаны дарга Б.Алтанцэцэг болон холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.

Сургалт, хэлэлцүүлгийн үеэр ажил олгогч байгууллагын төлөөллүүд Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр зүйлийн хэрэгжилтийг хангах, ХБИ-ийг тохирох хэрэглэгдэхүүнтэй ажлын байраар ханган ажиллахаа онцлов.

Ажил олгогч байгууллага, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, нийгмийн ажилтнуудад сургалт зохион байгууллаа
Ажил олгогч байгууллага, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, нийгмийн ажилтнуудад сургалт зохион байгууллаа
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд