Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр ХЗДХЯ-наас боловсруулж буй Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө. Тэрбээр "Богд ууланд газар олгохгүй байхаар хуульчлах бодолтой явдаг хүмүүсийн нэг нь би. БОАЖ-ийн үе үеийн сайд нарын алдаа завхрал Богд уулын амыг отог байдлаар хаус хороолол болгоод дуусгасан. Энэ дээр ярьвал их олон зүйлийг хэлэх болно. Дэд бүтэц, сургууль, эмнэлэг, боловсролын олон асуудлууд нь эргээд Улаанбаатар хотын захиргааны асуудал болоод хувирчихсан. Олголт нь үе үеийн сайд нарын асуудал. Цаашид газар олголт хийхгүйгээр Богд уулыг үндэсний цэцэрлэгт хүрээлэн байдлаар ашиглах ёстой гэх саналыг БОАЖ-д хүргүүлж байсан" гэв.