Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Монгол Улсад ирсэн жуулчдад татварын буцаан олголтыг өгдөг тогтолцоог нэвтрүүлэхээр хуульд тусгасан“

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 52 секунд

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр ХЗДХЯ-наас боловсруулж буй Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө. Тэрбээр "Монгол Улсад ирсэн жуулчдад татварын буцаан олголтыг өгдөг тогтолцоог нэвтрүүлнэ гэж хуульд тусгасан. Агнуурын зах зээлийн салбарыг нээлттэй болгоно. Янгир, угалз, шонхор шувууны зөвшөөрлийн тогтолцоо өнгөрсөн онуудад маш хаалттай явж ирсэн. Ингэхдээ ан агнуурын тоо, өсөн нэмэгдэх байдал зэрэгт үндэслэж, мэргэжлийн яамд нь агнуурын тоо хэмжээг гаргаж, тэр хэмжээгээр нээлттэй дуудлага худалдаагаар зарж борлуулдаг зарчим руу оруулахаар тусгасан" гэв.

Ц.Батзул: Тендер шалгаруулалтыг 30 хоногт бүрэн зохион байгуулдаг болно
Ц.Батзул: Тендер шалгаруулалтыг 30 хоногт бүрэн зохион байгуулдаг болно
 
Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 16409, жолоодох эрхгүй үедээ жолоо барьсан 12164 зөрчил бүртгэгджээ
Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 16409, жолоодох эрхгүй үедээ жолоо барьсан 12164 зөрчил бүртгэгджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.