Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ши Жинпинь, Жо Байден нар уулзана

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 50 секунд

БНХАУ-ын дарга Ши Жинпинь, АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден нар энэ сарын 14-нд буюу даваа гарагт Балид уулзахаар болжээ. Энэ талаар Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Карин Жан-Пьер мэдэгджээ. Тэрбээр "АНУ, БНХАУ-ын төрийн тэргүүнүүд G20-ийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд уулзана. Энэ нь Байден 2021 оны нэгдүгээр сард Ерөнхийлөгч болсон, Ши Жинпинь 2022 оны 10 дугаар сард Коммунист намын даргаар гурав дахь удаагаа сонгогдсоноос хойших анхны уулзалт юм" гэжээ.

Уулзалтаар Тайванийн асуудал, Бээжин, Москвагийн харилцаа болон бусад асуудлыг хөндөнө гэж Жо Байден мэдэгдэж байв.

Сөүлд байрлах APEA-гийн даргыг Хойд Солонгос руу зөвшөөрөлгүй валют гуйвуулсан хэргээр баривчилжээ
Сөүлд байрлах APEA-гийн даргыг Хойд Солонгос руу зөвшөөрөлгүй валют гуйвуулсан хэргээр баривчилжээ
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.