Сөүлд байрлах Ази Номхон Далайн Биржийн Холбооны (APEA) даргыг Хойд Солонгос руу зөвшөөрөлгүй валют гуйвуулсан хэрэгт сэжиглэн баривчлах шийдвэрийг өчигдөр гаргажээ. Тодруулбал, Сөүл хотын өмнөд хэсэгт орших Сувон хотын Сувон дүүргийн шүүхээс APEA-ийн тэргүүнийг гадаад валютын гүйлгээний тухай хууль зөрчсөн, нотлох баримтыг нуун дарагдуулсан хэрэгт буруутган тушаал гаргажээ.
Прокурорууд түүнийг 2019 оны эхээр дотуур хувцас үйлдвэрлэгч Ssangbangwool групп Хятад руу олон сая ам.доллар хууль бусаар оруулж ирсэн хэрэгт холбож, улмаар мөнгө нь Хойд Солонгос руу урссан гэж сэжиглэж байна. Тэд тус компанийн олон арван удирдлага, ажилчид Хятад руу явахдаа валют хууль бусаар хил давуулсан хэрэгт оролцсон гэж сэжиглэж байгаа юм.
Хуулийн дагуу 10 мянган ам.доллараас дээш валютыг гадагш гаргахдаа гаальд мэдэгдэх ёстой.
Прокурорууд саяхан Ssangbangwool болон APEA нь Хойд Солонгост тус бүр 1.5 сая доллар, 500,000 доллар хүргэсэн нөхцөл байдлыг илрүүлсэн гэж мэдэгджээ. Нэмж дурдахад тэд Сөүлийг тойрсон Кёнги мужаас Умард руу илгээсэн гэх APEA-гийн мөнгөнд орсон эсэхийг шалгаж байгаа гэсэн мэдээлэл байна.
Эх сурвалж: Yonhap