Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх eрөнхий газрын дарга Д.Загджавыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, цагдаагийн хурандаа О.Амарсанааг томилсон байна.
Сануулахад, ШШГЕГ-ын дарга Д.Загджавтай холбоотой мэдээлэл гарч, энэ асуудалд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "ХЗДХ-ийн сайдын тушаалаар ШШГЕГ-ын дарга Д.Загджав холбоотой асуудлаар сахилгын болон эрүүгийн гэмт хэрэг зөрчилтэй холбоотой олон нийтийн мэдээллийг хэрэгслүүдээр гарсан болон албаны шугамаар ирсэн мэдээллүүдийг шалгах ажлын хэсэг гаргасан. Буруутай нь тогтоогдвол ажлаас нь чөлөөлнө" хэмээн мэдэгдэж байсан билээ.
О.Амарсанаа нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрсөн эгчийн хүү гэдгийг хэвлэлүүд өнгөрсөн хугацаанд мэдээлж ирсэн байдаг.