АН-ын талууд зөвшилцөх ажлын хэсэг гаргалаа. Тодруулбал, Х.Баттулгын талын АН-ын Улстөрийн зөвлөл өчигдөр хуралдаад С.Эрдэнийн талд эвлэрэх, зөвшилцөх ажлын хэсэг байгуулах санал тавьжээ. Энэ дагуу С.Эрдэнийн талын Улстөрийн зөвлөл хуралдаж, саналыг хүлээн авахаар шийдвэрлэж, хоёр талаас зургаа, зургаан хүнтэй зөвшилцөх Ажлын хэсэг байгуулжээ. Эл асуудлаар өнөөдөр 11:00 цагаас АН-ын ҮБХ ээлжит бусаар хуралдахаар болсон байна.
Х.Баттулгын АН С.Эрдэнэтэй эвлэрэх ажлын хэсэг байгуулах санал тавьжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.