Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар "Орон нутагт байгаа төрийн захиргааны ажилчдаа дэмжих бодлого Засгийн газарт байгаа. Тиймээс энэ жилийн төсвийн төсөлд доод тал нь улсын төсөвт 20 хувиар нэмэгдүүлэхээр оруулж ирж байгаа. Дээр нь орон нутаг эх үүсвэрээрээ 80 хувийг нэмэгдүүлэх, 2 дахин цалин хөлсийг нь нэмэх боломжийг бий болгож байгаа. Гол нь тогтвортой ажиллуулах бодлого.
Бүх улсад Сангийн сайдын зөвшөөрөлгүй нэг ч төгрөг нэмэгдэх ёсгүй. Гэтэл манайд Сангийн сайд нь байхгүй байхад хэлэлцээд байх юм" хэмээлээ.
Харин үүнд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат "Сангийн сайдын зөвшөөрөлтэйгээр бүх зүйлийг хийнэ гэдэг зүйл зохицуулалт хуулинд байхгүй. УИХ эцэслэн шийднэ. Яаж шийдэх нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал" хэмээлээ.