Сүүлийн үед Эрүүл мэндийн сайд С.Энхболдтой холбоотой янз бүрийн мэдээлэл гарч буй. Түүнийг ажлаа хангалтгүй хийсэн, эхнэр нь хөшигний цаанаас ЭМЯ-ыг удирддаг хэмээн зарим хэвлэлээр мэдээлсэн. Тэгвэл уг асуудалд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан тайлбар өглөө. Тэрбээр "Хэвлэл мэдээллээр гарч буй мэдээллийг нягталж үзэх зайлшгүй шаардлагатай. Үнэхээр хувийн ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн, ёсзүйн алдаа гаргасан, өөртөө болон өөрийнхөө хамаарал бүхий этгээдүүдэд давуу байдал үүсгэсэн зэрэг нь хууль хяналтын байгууллагаар тогтоогдсон тохиолдолд ЗГ-ын шийдвэргүйгээр хариуцлага хүлээх нь тодорхой байдаг.
Сайдын албан тушаал эрхэлж буй хүн АТГ-т хувийн ашиг сонирхлоо мэдүүлсэний үндсэнд томилогддог" хэмээлээ.