Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-ын Холбооны цахим, хөгжил, зам тээврийн сайдыг хүлээн авч уулзлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 45 секунд

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Холбооны Цахим хөгжил, зам тээврийн сайд Фолкер Виссингийг хүлээн авч уулзлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зам, тээврийн дэд бүтцийн хөгжлийг хурдасгах, хоёр улсын хоорондын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, тээврийн сүлжээг өргөжүүлэн хөнгөвчлөх, нийтийн тээвэр, төмөр зам, авто замын дэд бүтэц, бүтээн байгуулалтад евро стандарт нэвтрүүлэх чиглэлээр Холбооны Засгийн газартай хамтран ажиллахын чухлыг онцолж, байр сууриа танилцуулж, ноён Фолкер Виссингийг Монгол Улсад айлчлахыг урив.
Холбооны Цахим хөгжил, зам тээврийн сайд Фолкер Виссинг зам тээврийн салбарт нэвтэрсэн цахим шилжилтийн туршилгаа хуваалцаж, Монголын талаас тавьсан саналуудад нээлттэй хамтран ажиллах боломжийн талаар ярилцлаа. Тэрбээр Ерөнхий сайдын урилгад талархаад Олон улсын авто тээврийн харилцааны тухай хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 2023 оны нэгдүгээр сард Монгол Улсад байгуулах үеэрээ айлчлахаа илэрхийллээ.


Түүнчлэн Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, замын хөдөлгөөний зохицуулалтыг сайжруулах, гүүр, гарцыг төлөвлөх, зам, тээврийн бүтээн байгуулалтын чиглэлээр Германы туршилга, технологид түшиглэсэн төсөл хэрэгжүүлэх талаар мөн ярилцлаа. Энэхүү уулзалтаар Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, ХБНГУ-ын Цахим хөгжил, зам тээврийн яам хамтарсан ажлын хэсэг гаргахаар болов.

Өмгөөлөгч Б.Баасанцогттой лифтэнд ёсзүйгүй үйлдэл гаргасан гэх шүүгчдийн гомдлыг хэлэлцүүлэхийг хойшлууллаа
Өмгөөлөгч Б.Баасанцогттой лифтэнд ёсзүйгүй үйлдэл гаргасан гэх шүүгчдийн гомдлыг хэлэлцүүлэхийг хойшлууллаа
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.