Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МИАТ: Ерөнхий сайдын айлчлалтай холбоотойгоор онгоцны чиглэлд өөрчлөлт орж буйг бүх зорчигчдод мэдэгдсэн байсан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 4 секунд

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-д айлчилж буй. Тэрбээр өчигдөр тус улсыг зорьсон бөгөөд нисэхдээ "Улаанбаатар-Франкфурт" чиглэлийн онгоцоор нисэхдээ онгоцны чигийг өөрчилж, Берлинд газардсан хэмээн цахим хуудаснаа бичигдээд байна. Тэгвэл эл асуудалд МИАТ-ээс мэдээлэл өглөө.

МИАТ "2022 оны аравдугаар сарын 12-ны өдрийн Улаанбаатар-Франкфурт чиглэлийн ОМ137 аяллаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Канцлер Олаф Шольцын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийх болсонтой холбоотойгоор тухайн чиглэл нь Улаанбаатар-Берлин-Франкфурт болон өөрчлөгдөх шийдвэр 2022 оны 10 дугаар сарын 3-ны өдөр МИАТ ТӨХК-аас гарсан юм.

ОМ137 аялалд ийнхүү өөрчлөлт орсон тул тус нислэгээр зорчих 217 зорчигчдод “тухайн нислэгийн чиглэл Улаанбаатар-Берлин-Франкфурт болон өөрчлөгдсөн” тухай мэдээллийг 2022 оны 10-р сарын 4-ний өдөр хүргүүлж, дамжин нисэх 37 зорчигчийг хамгийн түрүүнд буухаар хаалганд ойрхон суулгаж, вагоноор цааш зорчих 31 зорчигчдийн тээшийг түрүүлж буулган саадгүй вагонд нь суулгасан бөгөөд нэг ч зорчигч цааш дамжин явах нислэг, галт тэргээсээ хоцроогүй болно.

Мөн “Чингис Хаан” ОУНБ дахь МИАТ ТӨХК-ийн бүртгэлийн цэгт тухайн нислэгийн мэдээллийг “Улаанбаатар-Берлин-Франкфурт” гэж зарлан зорчигч тухай бүрт 10 дугаар сарын 3-ны өдөр тухайн нислэгт гарсан өөрчлөлтийн талаархи мэдээллийг баталгаажуулж өгсөн.

Гэвч гадаад улсаас онлайнаар тийз захиалсан зарим зорчигчдод системийн ялгаатай байдлаас шалтгаалан нислэгийн өөрчлөлтийн талаарх мэдээлэл очоогүй байсан бөгөөд нислэг эхлэхээс өмнө тодорхой зохицуулалтыг хийж дамжин тээврийн асуудлыг шийдэж өгсөн болно" гэжээ.

САНГИЙН ЯАМ: Ирэх жил шинээр бонд гаргаж төсвийн алдагдлыг санхүүжүүлэхгүй
САНГИЙН ЯАМ: Ирэх жил шинээр бонд гаргаж төсвийн алдагдлыг санхүүжүүлэхгүй
 
ЗГ: Цаашид эрчим хүчний ХЯЗГААРЛАЛТ хийхгүй
ЗГ: Цаашид эрчим хүчний ХЯЗГААРЛАЛТ хийхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.