Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

САНГИЙН ЯАМ: Ирэх жил шинээр бонд гаргаж төсвийн алдагдлыг санхүүжүүлэхгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 14 секунд

Сангийн яамны ТНБД-аар Ж.Ганбатыг томиллооУИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүн асуулт асууж, хариулт авч байна.

Энэ үеэр Сангийн яамнаас "Төсвийн хүрээний мэдэгдлийг зайлшгүй өөрчлөх шаардлагатай байгаа. Өрийн хязгаарыг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд зааж өгсөн байдаг. Одоогийн байдлаар ДНБ-д эзлэх өрийн хязгаар 51 хувь байна. Хуульд заасан хязгаарын дагуу өрийн хязгаарыг барих үүрэгтэй. Одоо байгааг ирэх онд бариад явбал гадаад хүчин зүйл, ханшийн нөхцөл байдлаас шалтгаалан хүндрэлтэй нөхцөл байдал үүснэ. Засгийн газрын өр 2022 оны хагас жилийн байдлаар 28.5 их наяд байгаа. Энэ нь хуулиар хязгаарлалт нь 70 хувь байхаар тооцож байгаа. Ирэх жил 500 гаруй сая долларын бондын өрийг төлнө. Заримыг нь төсвөөс төлнө. Шинээр бонд гаргаж төсвийн алдагдлыг санхүүжүүлэхгүй" гэв.

Иргэдэд гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх нэгдсэн мэдлэг, мэдээлэл олгох өдөрлөг боллоо
Иргэдэд гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх нэгдсэн мэдлэг, мэдээлэл олгох өдөрлөг боллоо
 
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.