Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Даваасүрэн: Хөгжлийн банкны зээлүүд дунд Сангийн сайдтай холбоотой байж болзошгүй компаниуд байгаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 38 секунд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүн асуулт асууж, хариулт авлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Одоо зээл авахад хүндрэлтэй. Засгийн газрын бондын өгөөж 35.5 хувь байгаа. Ирэх онд 28.3 хувь байгаа. 20-30 хувийн хүүтэй бондын асуудал ярьж болохгүй. Зээл олдлоо ч эргээд төлж чадахгүй болно.

Хоёрдугаарт, зээлүүд хаачсан бэ. Хөгжлийн банк руу ороод улс төрчид авчихсан зүйл шүү дээ. Компаниуд нь төлж байгаа зүйл байхгүй. Жишээлбэл, Сангийн сайд нөхдүүдтэй холбоотой байж болзошгүй компаниуд хүртэл байгаа. Дархан минж, Мон дулаан трейд, Зэст өндөр, Ганхүдэр орд байна. Хаана мөнгөний боломж байна. Бүгдийг нь ороод хусчихсан. Ийм Сангийн сайдтай байхад яаж улс хөгжих юм. Одоо улсаар төлүүлээд, баталгаа гаргуулах гээд байна шүү дээ. Ингээд баталчихаж болохгүй. Хөгжлийн банкыг дээрэмдсэн нөхдүүд Индианагийн их сургуулийг төгссөн баг. Зохион байгуулалттайгаар ингэж болдог юм уу. Хууль хяналтын байгууллага шалгасан юм уу. Тиймээс улсаар төлүүлнэ гэсэн зүйлээ хэлэлцүүлгийн явцад авч хая. Зээлийн хувиа бууруул" гэв.

САНГИЙН ЯАМ: Засгийн газрын өр энэ оны хагас жилийн байдлаар 28.5 их наяд төгрөг байна
САНГИЙН ЯАМ: Засгийн газрын өр энэ оны хагас жилийн байдлаар 28.5 их наяд төгрөг байна
 
Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангахаар ажлын хэсэг хуралдана
Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангахаар ажлын хэсэг хуралдана
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.