УИХ-ын хаврын ээлжит чуулганы 2025.03.28-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа.
Тэрбээр "Засгийн газар 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарлаж, 2000 оноос хойш хуулийн шинэчлэлийг боловсруулж УИХ-аар батлуулж, анх удаа Монгол Улсын Их хурлын сонгуулийг бүсчилсэн, томсгосон тойргоор зохион байгуулсан. Удахгүй бүс бүхэн дээр ажиллаж бүсүүдийн бүтэц, бүсийн Иргэдийн хурал, тухайн бүсээс сонгогдсон парламентын гишүүд Засгийн газар хэрхэн цаашид илүү боловсронгуй ажиллах вэ гэдэг асуудлаа ярина. Энэ нь цаашдаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хууль болон Үндсэн хуультай холбоотой ямар өөрчлөлтүүд байж болох уу. Бүсийн хөрөнгө оруулалт болон бүсийн шийдвэр гаргах механизмыг хэрхэн боловсронгуй болгох вэ гэдэг бодлогын баримт бичиг дээр ажиллах шаардлагатай болж байгаа" гэв.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!