УИХ-ын Төсвийн байнгын хороогоор Гурилыг гаалийн албан татвараас чөлөөлсөн хуулийг ХҮЧИНГҮЙ болсонд тооцох тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн хэлэхдээ "Гурилыг гаалийн татваргүй болгох нь БАРУУН АЙМАГТ нэр дэвших гэсэн хүмүүсийн л санаа байсан. ХХААХҮ-ийн сайд нь эсэргүүцээд, дийлээгүй.
Өнгөрсөн парламент 76-уулаа мөртлөө ганц хоёр хүний саналыг дэмжээд сууж байгаа нь ХОХЬ НЬ байхгүй юу. Морь унасан толгойгүй хүмүүс их суудаг учраас тэр" гэлээ.