Ц.Даваасүрэн: С.Баяр чи зөнөөгүй бол сайн байна. Шүүх дээр бичсэн зүйлүүдээ хамгаалах баримтаа бариад очоорой

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 33 секунд

Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Төсвийн байнгын хороо өнгөрсөн мягмар гарагт хэлэлцсэнтэй холбогдуулан Ерөнхий сайд асан С.Баяр твиттер хуудаснаа өөрийн байр сууриа илэрхийлж, түүний хариуд Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн тайлбар хийсэн байдаг.

Харин энэ удаад тэрбээр "Би зөнөөгүй. Монгол төрийн санамж арилаагүй. Оюутолгоын гэрээг батлахаас өмнө хойно Даваасүрэн мэтийн хогийн "поопууд" УИХ-ын чуулган, Байнгын хорооны хуралд хэлж байсан үг, өгч байсан ярианууд үүнийг нотолно. Харин хийсэн алдаагаа бусдад тохоод "эх оронч" царайлан улсын төсөв одоо хэр мэдэлцээд "бяслаг" мэрсэн шиг сууж байгаа нь арай л шударга бус санагдана" гэв.

Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн "Зөнөөгүй бол сайн байна. Тэгвэл хуулийн хариуцлага хүлээх чадвартай байгаа юм байна. Шүүх дээр бичсэн зүйлүүдээ хамгаалах баримтаа бариад очоорой. Ерөнхий сайд байсан хүн гүтгээд увайгүйтэж болохгүй шүү дээ. Чи жижиг зан гаргасан учраас шүүхээр үнэн зөвөө шийдүүлэхээс өөр арга зам байсангүй дээ" гэж хариу барив.

“Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай“ хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг МАРГААШ болно
“Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай“ хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг МАРГААШ болно
 
Сэтгэгдэл (6)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!