УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна.
Энэ үеэр Сангийн яамнаас "Засгийн газрын өр 2022 оны хагас жилийн байдлаар 28.5 их наяд төгрөг. Энэ нь ДНБ-ий 50.1 хувьтай тэнцэж байна. Хуулийн дээд хязгаар 70 хувь байхаар үзэж байна. Ирэх жил бид хэд хэдэн том гадаад бондын төлбөрийг өрийг төлнө. Заримыг нь төсвөөс төлж, заримыг нь дахин санхүүжилт байдлаар явна гэж байгаа. Одоогийн нөхцөл байдалд гадаад зах зээлийн нөхцөл байдал амаргүй байна. Гадаад бондын хүүгийн түвшин зээлжих зэрэглэлээс хамаараад хэлбэлзэлтэй байна.
Зээлжих зэрэглэлийн хувьд сүүлийн хоёр зээлжих зэрэглэлийг Засгийн газрын зүгээс тогтвортой хадгалж авч гарч чадсан. Энэ нь гадна талдаа зөв гэсэн мессежийг өгөөд явж байгаа. Ирэх хавар 500 гаруй сая ам.долларын бондын төлбөрийг төлөх үүрэгтэй байгаа. Үүнийгээ өрийн удирдлагынхаа хүрээнд төлөөд явна" гэлээ.