2023 оны Төсвийн тухай хуулийг даган Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оржээ. Ингэхдээ тэтгэвэрт гарсан хэдий ч төрөөс цалин давхардуулж авдаг ахмадуудыг чөлөөлөхөөр заасан байна. Ингэснээр 5100 ахмадыг төрийн албанаас чөлөөлөгдөх юм байна.
Төрийн албанаас өндөр насны тэтгэвэрт гарсан боловч үргэлжлүүлэн ажиллаж байгаа 5100 орчим хүнд жилд 72.9 тэрбум төгрөгийн цалин хөлс, нийгмийн даатгал шимтгэл төлдөг аж.
Тэтгэвэр, цалинг давхардуулж авдаг 5,100 ахмадыг чөлөөлснөөр залуучууд ажлын байраар хангагдах боломж бий болж байна.