ХАА-н салбарт төрөөс олгож буй татаас, урамшууллын хэрэгжилтийн талаарх сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 15 секунд

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулж буй “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт’’ сэдэвт ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилнэ.

Өчигдөр буюу сонсголын эхний өдөр "Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгож байгаа урамшууллын төрөл, хүртээмж, үр дүн" зэргийг хэлэлцэж, шинжээчийн дүгнэлтийг сонссон.

Дашрамд, сүүлийн 18 жилийн хугацаанд буюу 2008-2025 онд төрөөс урамшуулалд 538 тэрбум, дэмжлэгээр 1.1 их наяд төгрөгийг гаргаж, давхардсан тоогоор 1 сая гаруй малчин, тариаланч, аж ахуйн нэгж хамрагдаж иржээ. 4.4 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 52 мянган малчин, тариаланч, аж ахуйн нэгжүүд хүртсэний 603 тэрбум төгрөг нь татвар төлөгчдийн мөнгөнөөс хөнгөлөлт болж очсоныг сонсголын үеэр дурдсан юм.

Улаанбаатарт 3 хэм дулаан, ялимгүй хур тунадастай
Улаанбаатарт 3 хэм дулаан, ялимгүй хур тунадастай
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!