
Завхан аймгийн Төрийн цэргийн байгууллагуудын эмэгтэй цэргийн алба хаагчдийн "ЗАВХАНЫ ЖАВХАА МӨРДӨСТЭЙ БҮСГҮЙЧҮҮД" уулзалт, зөвлөгөөн Тэс сум дахь Хилийн цэргийн 0277 дугаар анги дээр болж байна.
Орон нутагт анх удаа болж буй уг зөвлөгөөнд Хилийн цэргийн 0277 дугаар анги, Зэвсэгт хүчний 325 дугаар анги, Завхан аймгийн Алтан гадас одонт Цагдаагийн газар, Тосонцэнгэл сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын аврах гал түймэр унтраах 57 дугаар ангийн мөрдөстэй бүсгүйчүүд оролцож байна.
Үйл ажиллагааны хүрээнд "Арцсуурь" хилийн боомтын үйл ажиллагаа болон хилчдийн ахуй амьдралтай танилцах, Төрийн цэргийн байгууллагуудын эмэгтэй алба хаагчдад тулгамдаж буй асуудал шийдлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, спортын олон төрлөөр өрсөлдөн, ажлын туршлага солилцов.
Бүсгүйчүүд “Мөрдөс бол нэр төр”,
“Алба бол хариуцлага”,
“Бид бол хамтын хүч” уриалга дэвшүүллээ.
Бахархам сайхан ч амаргүй албанд мөр зэрэгцэн зүтгэж яваа бүсгүйчүүдийн нөхөрлөл улам батжих нь дамжиггүй.



Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!