Орон нутагт төдийгүй нийслэлийн ойролцоох суурьшлын бүсэд баавгай орж ирсэн тохиолдол бүртгэгдээд буй. Тэгвэл БЗД-ийн нутаг дэвсгэр Гачууртын "Монгол шилтгээн", 11 дүгээр хороо, Баянзүрх хайрхан, Дэндийн ам, Өлийн давааны урд хэсэг дэх минж үржүүлгийн орчим, Дарь-Эх, Жамсран уулын орчимд баавгай үзэгдсэн мэдээлэл бүртгэгдсэн талаар тус дүүргээс мэдээллээ.
Иймд дээрх чиглэлд зорчих, ууланд гарахдаа сэрэмжтэй байж, баавгайтай таарсан тохиолдолд ойртож зураг авах, хоол өгөх гэж оролдох, үргээх зэрэг үйлдэл хийхгүй байхыг анхааруулж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!