Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Сандаг-Очир: Төрийн албан хаагчид өвдөгөөс дээш урттай богино банзал өмсөж, үсээ будаж, сахал самбаа тавьж, хумс хуруугаа будаж болохгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 3 секунд

УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүдийн хамтаар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн талаар мэдээлэл өглөө.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир "Төрийн албан хаагч эрүүгийн хэрэгт холбогдвол эрүүгийн хуулиар, зөрчлийн хуулиар торгуулаад арга хэмжээ авагдаад явчихдаг. Гэтэл ёсзүйн зөрчил гаргасан бол ёсзүйн хариуцлага хүлээх ёстой. Өнөөдөр Монгол Улсад төрийн өндөр албан тушаалтнуудаасаа авахуулаад олон янзын хэл ам, асуудалд ордог албан тушаалтан олон бий. Энэ асуудлууд зохих хуулийнхаа дагуу шийдэгдэнэ.

Гэтэл ёсзүйтэй холбоотой асуудал ямар ч хариуцлага хүлээхгүй орхигддог. Жишээ нь, Япон улсад төрийн өндөр албан тушаалтан, сайд нар хариуцлагагүй мэдэгдэл хийснийхээ төлөө олон нийтийн өмнө бөхийж уучлал хүсдэг. Гэтэл манай улстөр, төрийн албанд ийм ёсзүйн үүрэг хариуцлага, уучлал хүсэх зүйл огт байхгүй. Тиймээс ёсзүйн зөрчил гаргасан бол цаашдаа уучлал хүсдэг байх хэм хэмжээг бэхжүүлэх, төлөвшүүлэхэд анхаарна.

Энэ бол маш том соёл. Өнөөдөр төрийн өндөр албан тушаалтнууд Боловсролын зээлийн сангаар хүүхдүүдээ сургачихаад ямар ч хариуцлага хүлээж, уучлал хүсч байгаа зүйл нэг ч алга. Гэтэл "Би аваагүй. Би тэгээгүй" гээд янз бүрийн тайлбар хэлж байна. Түүнээс биш алдаагаа ухамсарлаад хүлээн зөвшөөрч байгаа нэг ч хүн алга. Тиймээс төрийн албаны тухай хууль энэ чиглэлд анхаарна. Цаашдаа өндөр албан тушаалтнуудын хүүхэд, гэр бүл нь төрийн өндөр албан тушаалд томилохыг хориглоно" гэлээ.

Ж.Сүхбаатар: Эмэгтэйчүүдийн квотыг 30 хувь болгох хэрэгтэй. Болбол 40, 50 хувь болгож нэмэх ёстой
Ж.Сүхбаатар: Эмэгтэйчүүдийн квотыг 30 хувь болгох хэрэгтэй. Болбол 40, 50 хувь болгож нэмэх ёстой
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.