Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эрэн сурвалжлагдах санд бүртгэлтэй 0-17 насны 3 хүүхдийг олж тогтоосон“

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 39 секунд

ЭЦА-наас өнөөдөр "Илрүүлэлт-2022" арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Очгэрэл "Илрүүлэлт арга хэмжээг ЦЕГ, ШШГЕГ хамтран зохион байгуулсан. Энэ ажлын хүрээнд энэ сарын 9-нөөс хойш 54 этгээдийг олж тогтоосон. Үүнд иргэний хэрэгт буюу шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийсэн 29, тэнсэн албадлагын арга хэмжээ авагдсан этгээд 1, торгох ялаар шийтгэгдсэн 1, нийтэд тустай ажил хийлгэхээр ял шийтгэгдсэн 4, зорчих эрхийг хязгаарлуулсан, цахим бугуйвч зүйсэн 19 этгээдийг олж тогтоосон.

2017 оноос хойш хэрэгжиж эхэлсэн зорчих эрхийг хязгаарлуулах ялаар шийтгүүлсэн 117 хүн оргон зайлснаас нь 100-г нь олж тогтоосон. Одоо 17 хүнийг эрэн хайж байна.

Илрүүлэлт арга хэмжээ энэ сарын 12-ноос ирэх арваннэгдүгээр сарын 1-н хүртэл зохион байгуулагдана. Эхний 16 хоногийн дүн мэдээгээр цагдаагийн байгууллагийн эрэн сурвалжлах санд байсан 1725 хүн, мал, эд зүйлийг олж тогтоон, эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосон. Үүнд оргодол 106, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 658, сураггүй алга болсон 91, үүнээс насанд хүрээгүй буюу 0-17 насны 3, хэн болох нь тогтоогдохгүй цогцос 5, галт зэвсэг 3 гэх мэт байна.

Арьс ширний үйлдвэрүүдийг хотоос гаргах, арьс шир боловсруулах цогцолборыг Эмээлтэд байгуулах асуудлаар ярилцжээ
Арьс ширний үйлдвэрүүдийг хотоос гаргах, арьс шир боловсруулах цогцолборыг Эмээлтэд байгуулах асуудлаар ярилцжээ
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.