Өмнөговь аймгийн Сэврэй сумын Хоолт багийн “Даажаа толгой” гэдэг газар өчигдөр буюу есдүгээр сарын 28-ны өдрийн 13:59 цагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Энэ тухай дуудлага мэдээлэл ШУА-ийн ОО ООГХ-ээс цахим шуудангаар 14:08 цагт ОБГ-т ирсэн бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Сэврэй сумын Засаг даргаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй хохирол учраагүй тухай мэдээлсэн байна.