Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жо Байден АНУ-д цар тахал дууссаныг зарлалаа

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 57 секунд

Ковидын улмаас нас барсан Америкчуудын тоо нэмэгдсээр байгаа ч Ерөнхийлөгч Жо Байден АНУ-д тахал өвчин дууссан гэж зарлав. Ноён Байден "Бидэнд асуудал байсаар байгаа ч нөхцөл байдал хурдацтай сайжирч байна" гэжээ.

Өдөр бүр дунджаар 400 гаруй Америк хүн вирусийн улмаас нас барж байгааг статистик мэдээллээс харж болно. ДЭМБ-ын тэргүүн өнгөрсөн долоо хоногт тахлын төгсгөл ирж байна гэж мэдэгдсэн.

Өнөөдрийн байдлаар нэг сая гаруй америкчууд коронавирусийн өвчнөөр нас баржээ.

Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээллээс харахад, долоо хоногийн дундаж нас баралтын тоо одоогоор 400 гаруй байгаа бол сүүлийн долоо хоногт 3,000 гаруй хүн нас барсан аж.

Эх сурвалж: BBC

Ч.Хүрэлбаатар: Бодлогын хүүгээ өсгө гэж жил ярьж байна, зөндөө хэллээ, хийхийг хүсэхгүй, ойлгохгүй л байна
Ч.Хүрэлбаатар: Бодлогын хүүгээ өсгө гэж жил ярьж байна, зөндөө хэллээ, хийхийг хүсэхгүй, ойлгохгүй л байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд