Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

И.Мөнхжаргал: Эрх баригчдад хандаж, үг хэлснийхээ төлөө бүтэн жил шүүхийн хаалга татаж, цагаа бүртгүүлээд явж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 56 секунд

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргалд холбогдох эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 11.00 цагт товлон зарласан. Гэвч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгч хүрэлцэн ирээгүй бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс тус шүүхэд хандан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч И.Мөнхжаргалд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 13.30 цаг хүртэл хугацаагаар хойшлуулж, дараагийн шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч И.Мөнхжаргалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байдаг.

Шүүх хурлын талаар И.Мөнхжаргал мэдээлэл өглөө. Тэрбээр "МАН-аас оролцох ёстой хүмүүс нь ирсэнгүй. Тиймээс шүүхээс тэднийг хуралдаа оролц гэсэн албан даалгавар өгөх юм байна. Тиймээс хуралдааныг ирэх сарын 5-н хүртэл хойшлуулсан байна. Мэдээж шүүх даалгасан учраас МАН-ынхан ирэх сарын хуралдаа ирэх байх. Тэд ирэхгүйгээр намайг залхаан цээрлүүлэх гэж байх шиг байна. Жил гаруйн хугацаа өнгөрлөө. Хулгай дээрэм гэдэг ч юм уу гэмт хэсэг хийсэн бол гэмшээд явахсан. Гэтэл эрх баригчдад хандаж, үг хэлснийхээ төлөө шүүхийн хаалгыг бүтэн жил татаад цагаа бүртгүүлээд явж байгаа нь төвөгтэй байгаа ч эд нар ийм байлгах сонирхолтой байгаа. Эцсийг нь хүртэл явна" гэлээ.

Д.Сумъяабазар: Өвөрхангай аймгийн бүрд сум Улаанбаатар хоттой хүйн холбоотой
Д.Сумъяабазар: Өвөрхангай аймгийн бүрд сум Улаанбаатар хоттой хүйн холбоотой
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.