Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Соронзон: Намайг ажлаас чөлөөлөх эсэхийг Удирдах зөвлөл ОХУ-тай зөвшилцөж байж шийднэ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 7 секунд

БШУЯ-ны харьяа Монгол-Оросын хамтарсан 3-р сургуулийн захирал Ж.Соронзон авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон талаар мэдээллүүд гарсаар буй. Өөртэй нь холбоотой олон нийтэд цацагдаад буй хэргийн талаар Монгол-Оросын хамтарсан 3-р сургуулийн захирал Ж.Соронзон "Намайг 16 сая төгрөгийн хахууль авч бэлтгэл ангид хүүхэд оруулдаг гэж гүтгэсэн. Манай сургууль хамгийн өндөр эрэлт хэрэгцээтэй нь үнэн. Боловсролын чанараар манай сургуультай дүйцэх сургууль байхгүй. Удирдах зөвлөлийн шийдвэрээр элсүүлдэг. Зургаан сая төгрөгийг сургалтын төлбөрт төлнө, 4.5 сая төгрөгийг нэмэлт хандив тусламжаар төлнө, эцэг эх нь хүсэлт гаргасан тохиолдолд анги танхим, багшийн хүрэлцээг харгалзан үзэж хандиваар хүүхэд элсүүлнэ гэх заалттай. 30 жил энэ ажлыг хэрүүл маргаангүй хийж ирсэн. Намайг 16 сая төгрөг авдаг гэж гүтгэсэн. Үүнийг нь цагдаагийн байгууллагад шалгуулахаар өгсөн байгаа.

Орон, Монголын Засгийн газрын байгуулсан сургууль. Үйл ажиллагааны 90 орчим хувь нь ОХУ-ын Буриад улсын Боловсролын яамтай холбоотой. Оросын эрх ашиг асар их үйлчилдэг сургууль. Хичээлийн болон багш нарын байр Оросын өмч. ОХУ-ын 238 багш ажиллаж байна. Бүх хичээл Орос хэл дээр явагддаг. Тиймээс өнөөдөр захирлыг чөлөөлөх, томилох асуудлыг Удирдах зөвлөл шийднэ. Ингэхдээ Удирдах зөвлөл Оросын талтай зөвшилцөж байж шийдвэр гаргана гэж дүрэмд заачихсан байгаа. Би хэзээ нэгэн цагт тэтгэвэртээ гарна. Одоо бол сургуультай холбоотой маш их асуудлууд байна. Би тэтгэвэрт гарахдаа С.Будрагчаа сэтгүүлчийн үгээр хөөгдөж гармааргүй байна. Сургуультай холбоотой асуудлыг ОХУ-ын оролцоотой шийднэ" гэв.

ӨНӨӨДРИЙН ГОЛ ДҮР: 30 жил махийж “бүтээсэн“ Танзани маягийн ХУЛХИ боловсрол...
ӨНӨӨДРИЙН ГОЛ ДҮР: 30 жил махийж “бүтээсэн“ Танзани маягийн ХУЛХИ боловсрол...
 
Б.Жаргалсайхан: Биднийг гудамжинд гаргаж, хэн ч биш болгох гэж байхынхаа оронд наад төсвөө аятайхан хэлэлц
Б.Жаргалсайхан: Биднийг гудамжинд гаргаж, хэн ч биш болгох гэж байхынхаа оронд наад төсвөө аятайхан хэлэлц
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.