Орос гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзон үйлчлэгч эмэгтэйгээ өрөөндөө зодсон тухай мэдээлэл цацагдаад байна. Тодруулбал, тэрбээр 55 настай, удахгүй тэтгэвэртээ гарах гэж байсан М гэх үйлчлэгч эмэгтэйг өрөөндөө зодсон бөгөөд тухайн эмэгтэй энэ тухай ажлынхаа хүнд хэлсэн гэжээ. Улмаар ажлаасаа гарч яваад гудамжинд унасан аж.
Тухайн зодуулсан гэх эмэгтэйн биеийн байдал тааруу байгаа бөгөөд гуравдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна.
Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Одоогоор цагдаагийн байгууллагад бүртгүүлсэн мэдээлэл алга. Тодруулаад эргээд мэдэгдэнэ" хэмээлээ.
Харин Орос гуравдугаар сургуулийн эмч н.Байгалмаа "Орос-3-ын эмч Байгалмаа байна. Манай ажилтан Мөнх-Эрдэнэ нь олон жил тус сургуульд ажилласан. Даралт нь тогтмол 140-өөс дээш явдаг, үргэлж эмчид үзүүлж, тогтмол даралтны эм уудаг байсан. 5-ны өдөр банк ороод ирнэ гээд чөлөө аваад явсан.
Гэтэл 15.00 цагийн үед 3-р эмнэлгээс сургуулийн санхүүгийн суурин утас руу 99917079 дугаараас залгаж “Мөнх-Эрдэнэ гэх хүн танайд ажилладаг уу. Ар гэрийнхэнтэй нь холбогдож, дуудуулах хэрэгтэй байна. Багшийн дээдийн тэнд ухаан алдаж унасан байсан байна. Манайд түргэнээр ирсэн. Яаралтай хэрэгтэй зүйлс болох дэвсдэг памперс, өмсдөг памперс нойтон салфетка хэрэгтэй” гэж хэлсэн. Ингээд охинд нь мэдэгдэж, хэрэгтэй зүйлсийг бэлдэж, эмнэлэгт авч очсон. Мөн захиралдаа мэдэгдсэн. Захирал Ж.Соронзон тэндэхийн эмч эцэг, эхэд хэлж эрчимтэд оруулсан, охин нь ирээд сахиж байгаа.
Захирал тэгж хүн зоддог хүн биш. Бид Соронзон захиралтай 20 гаруй жил хамт ажиллаж байна. Шаардлага өндөртэй боловч хэзээ ч хүн зодож байгаагүй шүү! тийм ёс суртахуунгүй хүн биш" гэсэн юм.