Хятадын баруун өмнөд хэсэгт 6.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, 46 хүн амь үрэгдсэн байна. Газар хөдлөлт энэ сарын 5-ны 13:00 цагт Сычуань мужид болжээ. Газар хөдлөлтийн улмаас харилцаа холбооны шугам тасарч, уулын нуралт үүсч, "ноцтой хохирол учруулсан" гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна.
Тус улсын хэвлэлд мэдээлснээр Ян хотод 17 хүн нас барсан бол хөрш зэргэлдээ Ганзи мужид 29 хүн нас барсан. 16 хүн сураггүй алга болж, 50 хүн шархадсан гэжээ.
Хятадын газар хөдлөлтийн сүлжээний төвөөс мэдээлснээр, газар хөдлөлтийн голомт нь Чэнду хотоос баруун өмнө зүгт 226 км-ийн зайд орших алслагдсан уулархаг нутгийн Лудин хотод болсон байна. Мөн хөдлөлт нь Гарзе, Ян зэрэг зарим цахилгаан станцуудыг хаахад хүргэжээ.
Эх сурвалж: BBC