БНСУ-ын Аялал жуулчлалын тусгай бүс Жэжү болон Солонгосын хойгийн өмнөд (Өмнөд Гёнсан муж), зүүн өмнөд (Бусан хот) бүс нутгуудаар энэ сарын 6-ны өдөр буюу өнөөдөр “Хиннамнор” хуй салхи дайран өнгөрч болзошгүй байгааг БНСУ-ын Ус цаг уурын агентлагаас анхааруулж байсан. Тэгвэл Хиннамнор хуй салхи мягмар гарагийн буюу өнөөдөр өглөө Өмнөд Солонгосыг дайран өнгөрч, нэг хүн сураггүй болж, олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн гэж эрх баригчид мэдэгджээ.
Тодруулбал, хуй салхины улмаас Улсан хотод 25 настай ор сураггүй алга болсон байна. Тухайн иргэн нь шөнийг 01.00 цагийн орчимд согтуу голын ойролцоо явж байгаад ийнхүү унаж, сураггүй алга болсон гэж Гамшиг, аюулгүй байдлын төв штабаас мэдээлсэн байна.
Өмнөд Кёнсан, Өмнөд Жолла муж, Бусан хотын хөрсний гулгалт, үерт автсан бүс нутгийн 2661 өрхийн 3463 иргэнийг аюулгүй байдлын үүднээс нүүлгэн шилжүүлжээ.
Мөн 15,000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлэхийг зөвлөсөн бол 20,334 байшин цахилгаан тасарсан байна.
Өглөөний 06.00 цагийн байдлаар төв хэсэгтээ 955 гектопаскаль атмосферийн даралттай, салхины дээд хурд секундэд 40 км-т хүрсэн байна. Хиннамнор хуй салхи нь үд дунд Уллеун арлаас зүүн хойд зүгт 100 км, 18 цагт арлаас зүүн хойд зүгт 560 км-т хүрэх төлөвтэй байна. Шөнө дундын үед зүүн хойд зүгт Японы Саппоро руу явна гэж KMA мэдэгджээ.
Эх сурвалж: Yonhap news