Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

 Н.Сугар: Хотын дарга шүүхийн шийдвэр биелүүлсэн учир хууль зөрчөөгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 26 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Усан парк нэрийдлээр орон сууц барьж байгааг эсэргүүцэж буй иргэд НЗДТГ-ын гадна талбайд жагсаал зохион байгуулж байна. Энэ асуудалд НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар мэдээлэл өглөө. Тэрбээр, "Асуудал дагуулаад буй энэхүү газрыг 2008 онд олгосон. Ингэхдээ орон сууц үйлчилгээний зориулалтаар олгогдсон.

2018 онд тухайн үеийн засаг даргын захирамж гарч уг газрын 2642 мкв-ийг нь үйлчилгээний зориулалтаар 7986 м.кв-ийг нь усан парк, спорт цогцолборын зориулалтаар, 29000 м.кв-ийг нь мөн үйлчилгээний зориулалтаар тус тус олгож байсан. Үүнийг үйлчилгээнийх нь зориулалтыг өөрчлөөд, гэрчилгээг нь хүчингүй болгож, цэцэрлэгт хүрээлэн болгох шийдвэр 2020 онд гарсан. Үүнээс хойш тухайн байгууллага захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан. Шүүхээс уг гомдлыг үндэслэлтэй байна хэмээн үзэж зориулалтын дагуу зөвшөөрөл олго гэх шийдвэр гарсан. Иймд 2020 онд захирамжийг нь сэргээсэн. Ингэхдээ худалдаа үйлчилгээ, орон сууц, цэцэрлэг, нийтийн үйлчилгээ, сургуулийн зориулалттайгаар хэмээн гурван хэсэг болгож өөрчилсөн.

Энэ асуудал дээр тухайн ААН-ийн гомдлын дагуу шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр биелж байна. Нөгөө талаас усан парк барих зориулалтаар олгосон. Тиймээс НЗД шүүхийн шийдвэр гүйцэтгэх үүргээ биелүүлсэн. Ерөнхий сайд хотын дарга нарын хооронд хууль зөрчсөн эсэх талаар яригдахад хотын даргын зүгээс хууль зөрчөөгүй гэдэг тайлбар хэлсэн. Ерөнхий сайдын зүгээс хотын даргаас барилгыг хууль бус эсэхийг бус өөрсдийн үйл ажиллагаанд хууль зөрчсөн асуудал байгаа юу гэж асуусан. Үүнд хууль зөрчөөгүй гэх хариулт хэлсэн гэдгийг тайлбарлаж байна. Хотын дарга шүүхийн шийдвэр биелүүлсэн учир хууль зөрчөөгүй.

Энэ асуудал анхнаасаа хууль ёсны байсан эсэхийг хуулийн байгууллага шалгаж байгаа. МХЕГ-аас энэ барилгын компанийн тогийг тасалж, үйл ажиллагааг нь зогсоох зэрэг олон үйл явц болсон." гэв.

н.Тэмүүжин: Нийслэлээс Усан паркийн газарт орон сууц барьж буй компанид нэг ч удаа зөвшөөрөл олгоогүй байтал баригдсаар байна
н.Тэмүүжин: Нийслэлээс Усан паркийн газарт орон сууц барьж буй компанид нэг ч удаа зөвшөөрөл олгоогүй байтал баригдсаар байна
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.