Өнгөрсөн наймдугаар сарын 27-ноос энэ сарын 3-ныг хүртэлх найм хоногийн хугацаанд автомашинуудыг тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулж буй. Ингэснээр замын хөдөлгөөн 16 хувиар буурсан талаар албаны хүмүүс мэдээлсэн. Үр дүн гарч байгаа тул иргэдийн зүгээс тэгш, сондгойгоор үргэлжлүүлэх явуулах саналыг 1111 төвд маш ихээр ирүүлсэн байна.
Иргэд олон нийттэй харилцах 11-11 төвд хандсан иргэдийн 70 хувь нь дугаарын хязгаарлалтыг дэмжсэн бол 30 хувь нь хязгаарлалттай холбоотой санал, гомдол хэлсэн байна.
Тэгвэл цаашид үргэлжлүүлэх эсэх асуудалд Хотын даргын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар "Тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг үргэлжлүүлэх тухай санал иргэдээс ирж байгаа. Гэхдээ үүнийг шийдэхийн тулд эхлээд 8 хоногт ямар үр дүн гарсныг тооцоо, судалгаагаар гаргана. Дараа нь олон нийтээс санал асууж байж НИТХ-руу санал оруулах эсэхийг шийдэх юм" хэмээжээ.