Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НЭГ ДОРООС: ЭМЯ-наас өгсөн цус өтгөрөл, түүнийг эмчлэх тухай зөвлөгөө

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 12 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээнд коронавируст халдвараас үүдсэн цус өтгөрөлтөөс шалтгаалж цус харвах залуусын тоо олширсон талаар мэдээллүүд ихээр гарч буй. Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас харвалт, цус өтгөрөлтийн тухай мэдээлэл өглөө.

Цус өтгөрөл гэж юу вэ?

Цус нь дүрст элемент, шингэн гэсэн хоёр хэсгээс бүрддэг. Энэ нь зохистой харьцаа ямар нэг байдлаар алдагдахыг цусны өтгөрөл гэдэг. Цус өтгөрөл нь:

-Эсийн гаралтай буюу улаан эс ихсэх ,

- Сийвэнгийн бүтцийн өөрчлөлт буюу эмгэг уураг ,

- Бүлэгнэлтийн өөрчлөлт буюу бүлэгнэлт ихсэх байдлаар илэрнэ. Эдгээр гурван төрлийн цус өтгөрөлт нь ковидын үед тохиолдож байгаа нь батлагдсан.

Мөн таргалалт, чихрийн шижин, хавдар, архаг үрэвсэлт өвчин, зүрх судасны өвчний эмгэгийн үед цус бүлэгнэлтийн өөрчлөлт буюу цус өтгөрөл үүсдэг.

Цусыг хэрхэн шингэлэх вэ?

Цус шингэлэх олон төрлийн эм байдаг. Дээр дурдсан гурван төрлийн цус өтгөрлийг эмчлэх эмийн эмчилгээ нь өөр өөр байдаг. Эдгээр эмүүдийн зарим нь гэрийн нөхцөлд хэрэглэх боломжгүй байдаг.

Цус өтгөрлийг хэрхэн эмчлэх вэ?

Тухайн өвчний оношийг зөв тодорхойлсны дараа эмчилгээ хийлгэнэ.

Салбар яамны мэргэжилтнүүдийн өгсөн мэдээллээр цус өтгөрөл гэдэг нь тусдаа өвчин эмгэг биш, ямар нэг өвчний процесс заавал хамт явагддаг байна. Тухайн дагалдаж буй өвчнийг оношилж түүнд тохирсон эмчилгээ хийлгэх ёстой байдаг аж.

Цус өтгөрөл нь зөвхөн ковидын халдвар бус олон эмгэгүүдийн үед гардаг. Цус бүлэгнэлтийг тухайн хүний бие шууд мэдрэх боломжгүй. Харин урьдчилан сэргийлэх үзлэгээр илрүүлэх боломжтой гэх мэдээллийг өгөв.

ШУУД: ЭМЯ цус өтгөрөлт, харвалтаас урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл хийж байна
ШУУД: ЭМЯ цус өтгөрөлт, харвалтаас урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл хийж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.