Босни Герцеговини улсын Сараево хотод жүдо бөхийн өсвөр үеийнхний Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байгаа бөгөөд манай улсаас 16 жүдоч хүч үзэж байна.
Тэмцээний хоёр дахь өдөр охидын 48 кг-ын жинд энэ оны өсвөр үеийнхний Азийн тивийн аварга Мягмарсүрэнгийн Нандин-Эрдэнэ хүрэл медаль хүртлээ.
М.Нандин-Эрдэнэ таван барилдаан хийсэн бөгөөд медальтай үлдэх эсэхээ шийдэх хариуцлагатай даваанд Италийн Илария Финестроныг вазари үнэлгээгээр ялснаар шагналын тавцанд зогсжээ. Сонирхуулахад, тэрбээр Токиогийн олимпын наадмыг дэнсэлсэн олон улсын шүүгч Т.Энхцэцэгийн шавь юм.
Өсвөр үеийн ДАШТ-д оролцож буй Монголын бөхчүүд:
Хөвгүүдийн
50 кг: Ч.Төгөлдөр
55 кг: Ж.Энхсайхан
60 кг: М.Анар
66 кг: Б.Бат-Эрдэнэ
73 кг: Б.Шинэтулга
81 кг: Б.Гансүх
-90 кг: А.Энхбаяр
+90 кг: Т.Мөнгөн-Эрдэнэ
+90 кг:О.Гэрэлтбаяр
Охидын
44 кг: Ж.Энхбулаг
48 кг: Ж.Анударь
48 кг: М.Нандин-Эрдэнэ
52 кг: Т.Ариунзаяа
57 кг: Г.Мөнхтуяа
63 кг: Д.Есүй
+70 кг: Б.Ням-Эрдэнэ