Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Бат-Эрдэнэ: Би бүрэн эрхийнхээ хугацаанд оффшорчид, ХБ-ийг дээрэмдэгчидтэй эцсээ хүртэл тэмцэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 27 секунд

Чууганы хуралдаан үргэлжилж байна.

Хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "ҮХНӨ оруулж байгаа бусад дагалдах хуулиудаар ҮХЦ дуртай үедээ ҮХ-ийн зүйл заалтыг хүчингүй болгоод, үндсэн хуулинд халдаад байдаг байдлыг хааж өгсөн ямар зохицуулалт хийсэн бэ гэж асуумаар байна. Өчигдөр ч бас хэлсэн.

Гурван жил таг байж байгаад гэнэт гаргаж ирээд хүчингүй болгочихдог. Гэтэл өнөөдөр ахин ҮНХӨ хийж байна. Мөн л тодорхой хугацааны дараа ахин хүчингүй болгоо байвал яах вэ.

УИХ-д байгаа нөхдүүдийн дунд дандаа Монголын баялаг, том орд газруудыг өөрийнхөө мэдэлд авчихсан, дангаараа нэг гэр бүл цөлмөж байгаа, цаашлаад төрийн албыг төрлийн алба болгогсод, хөгжлийн банкийг тонон дээрэмдэгсэд, оффшорчид зэрэг элдэвийн юмнууд сүүлнйи сэрвээн дээр агсчихаад биднийг хөгжлөөс хойш нь чангаагч хэмээн дайраад байх боллоо. Тиймээс энэ хүмүүстэй эцсээ хүртэл хатуу тэмцэнэ.

Хориод жилийн хугацаанд миний бие улс орны эрх ашиг, ард түмний талд зогсож тэмцэж ирсэн, тиймээс би бүрэн эрхийнхээ хугацаанд энэ нөхдүүдтэй тэмцэнэ" гэдгээ илэрхийллээ.

Д.Цогтбаатар: ҮХЦ-ийн шийдвэр гарсанаар дан дээлтэй сайд нар чинь сайдын үүрэг гүйцэтгэгч болчихсон байгаа шүү
Д.Цогтбаатар: ҮХЦ-ийн шийдвэр гарсанаар дан дээлтэй сайд нар чинь сайдын үүрэг гүйцэтгэгч болчихсон байгаа шүү
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд